Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан осол гарчээ. Тодруулбал, ОБЕГ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны нийтийн байрны нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагыг ОБЕГ энэ сарын 22-ын 23.44 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан энэ сарын 23-ны өдрийн 00:00 цагт очиж, иргэн Б (30 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн) нүхэн жорлонд унасан байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.