Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө.
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил “Иргэд минь ээ шинжилгээндээ идэвхтэй хамрагдаач гэж уриалж байна. Хамгийн гол нь эрт илрүүллээ гээд нь вирусийг хөнгөн хэлбэртэй байгаа дээр нь эмчлүүлнэ гэсэн үг. Энэ бол гэмт хэрэг биш. Өвчин туссан гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьсгалын замаар дамждаг учраас цааш тархаахгүй бага дээр нь хумьж авах арга хэмжээ авч байгаа юм.
Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт 98 тохиолдол батлагдсан. Үүнээс Сүхбаатар сумаас 93 нь илэрсэн. Нэг хүний ойрын хавьтлыг судлахад модны мөчир шиг сунжирч байгаа учраас иргэдийгээ хүлээцтэй байж, тайван байхыг хүсье.
Энд онцгойлон анхааруулах нэг зүйл байна. Иргэн А гэр бүлийн хамт дөрөв хоногийн өмнө шинжилгээ өгөхөд түүний шинжилгээний хариу эерэг, бусад гишүүдийг хариу сөрөг гарсан. Улмаар дөвөр хоногийн дараа гэр бүлийн гишүүдээс дахин шинжилгээ авахад эерэг гарлаа.
Тиймээс нэг гэрээс нэг хүнийг хамруулах боломжгүй байгаа юм. Өнөөдөр сөрөг гарлаа гэж тайвширч болохгүй. Маргааш нь эерэг гарч байгаа жишээ гарч байна. Тиймээс иргэдийгээ шинжилгээндээ хамрагдаач ээ гэж хүсэж байна.
Аймгийн хэмжээнд 273 иргэн тусгаарлалтад байна.
Та бүхэн хөл хорионы үеэр хоол хүнсээ 2-3 хоногоор базаан авч энэ хугацаанд гэрээсээ битгий гараач ээ. Бид нэг сэтгэлтэй байж энэ өвчний ард гарна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)