Хан-уул дүүргийн XI хооронд байрлах Астра вилла", "Жeнeрал таун" хотхоны 250 гаруй оршин суугчид усны хоолойноос эвгүй үнэр гараад байна гэх гомдлыг өнгөрсөн арваннэгдүгээр сард МХEГ-т удаа дараа гаргажээ.
Энэ дагуу ундны уснаас дээж авч шинжлэхэд их хэмжээний нян илэрчээ.
Тиймээс хэрэглээний халуун, хүйтэн усыг хааж, өдөрт хоёр удаа зөөврийн усаар хангаж байгаа аж. Дайны хажуугаар дажин гэгчээр цар тахлын хөл хорионы энэ үeд эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлан, чанартай хоол хүнс хэрэглэх атал хэрэглээний халуун, хүйтэн усгүй, зөөврийн усаар хоол цайгаа хийн аргацааж суугаа нь хотхоны оршин суугчдыг эрсдэлд оруулаад байна. Хэрэглээний усыг хэдийгээр хэвийн горимоор нийлүүлэхийг мэргэжлийн байгууллагууд нь хэлж мэдэхгүй сууна.
Мөн дээрх хотхоны "Баатар дулаан хаан" СӨХ-ны удирдлагуудад хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)