“Болдтөмөр Ерөө гол” компани төмөр замын ажилчдын шинжилгээ, оношилгоонд зориулж "УБТЗ" ХХН-д 50 мянган амны хаалт, 500 сая төгрөгийн тусламж үзүүлжээ.
Хандивыг тус компанийн төмөр зам хариуцсан захирал М.Сүхбаатар, гүйцэтгэх захирал П.Чулуунхүү нар хүлээлгэн өгчээ. 50 мянган амны хаалтыг маргааш Замын-Үүдэд хүлээлгэн өгөхөөр болжээ.