Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтыг өнөөдрөөс эхлэн гарагийн зохион байгуулалтаар нээхээр боллоо. Энэ талаар адар сайд Я.Содбаатар "ОХУ-тай хиллэдэг боомтуудыг хаасан хэвээр байна. Харин Баян-Өлгийн Цагааннуурын боомтыг өнөөдрөөс эхлэн гарагийн зохион байгуулалтаар нээхээр болллоо. Өнөө өглөө гэхэд тус боомтоор 14 мянган тонн нефть оруулсан. Тус боомыг нээх нь эрсдэлтэй ч баруун аймгийн иргэдийг шатахуунаар хангах зайлшгүй шаардлагатай учраас ийм зохицуулалт хийхээс өөр арга байсангүй. Тиймээс бид халдвар хамгааллын дэглэмийг баримталж, онцгой комиссын ажлын хэсэг очиж ажиллахаар болсон. Гэхдээ дээрх боомтыг гарагийн зохион байгуулалтаар буюу сарын хоёрдахь, дөрөвдэхь долоо хоногт нэвтрүүлэх учир хяналттай байх болно" гэлээ.
Б.Бат