БШУ-ы сайд Я.Цэдэвсүрэн "ЕБС, цэцэрлэгийн теле болон онлайн хичээл арванхоёрдугаар сарын 18-нд дуусаад, хоёрдугаар сарын нэгэн хүртэл амарна.
Харин их, дээд сургуулийн хичээл 2021 оны нэгдүгээр сарын 5-нд дуусаад хоёрдугаар сарын 15-н хүртэл амарна. УОК-оос шийдвэр гарсны дараа оюутнуудаа гэрт нь хариулна. Хичээл хийхгүй болчихлоо гэдэг нэр томьёог бид хэрэглэхгүй байвал зүгээр байна. Бид танхимын сургалтыг танхимын бус хэлбэр рүү шилжүүлсэн.
Дотуур байранд амьдарч байгаа 11 мянга гаруй оюутнаас асуумж судалгаа авч байна. Улсын хэмжээнд 44282 хүүхэд хоол, хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй гэсэн судалгаа гарсан.
Цэцэрлэг болон сургуулийн хүүхдийн үдийн цайнаас хэмнэгдсэн мөнгийг дотуур байрны оюутнуудын хэрэгцээнд зарцуулж байгаа" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)