Хөл хорионы үeд иргэдийн хүнсний хэрэгцээ ялангуяа махны үнийг тогтвортой барихын тулд ХХААХҮЯ-наас нөөцийн махыг тодорхой цэгүүдэд арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс худалдаалж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 500 орчим нөөцийн махыг нийслэлд нийлүүлсэн ба эхний удаад 80-90 тонныг худалдан борлуулж байсан бол сүүлийн өдрүүдэд 10-15 тонн руу орж ирсэн тул иргэд хангалттай нөөцөлсөн гэж үзээд өнөөдрөөс зогсоожээ. Мөн өдөрт дундажаар хөдөө орон нутгаас 550-600 тонн мах орж ирж байгаа тул цаашид махны хомсдол үүсэхгүй гэж үзэж байгаа аж.
У.Тэргэл