ХААН, Төрийн банк хүүхдийн мөнгийг Ипотeкийн зээлд суутгачихлаа. Банкууд зээлийг чинь хойшлуулъя, харин хүүгээ л төлчих гэсэн шаардлага тавьсан талаар олон хүн хэлж байгаа. Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "Монголбанкны удирдлагуудыг өнөөдөр дуудаж үүрэг, чиглэл өгсөн. Зээлийн дансаа хүүхдийн мөнгөний данстай автоматаар холбосон хүн нэлээдгүй байдаг юм билээ. Энэ дагуу мөнгийг нь татсан цөөн тооны тохиолдол гарсныг үгүйсгэхгүй. Тиймээс энэ бүгдийг зогсоох чиглэлийг өгсөн. Энэ болон бусад асуудлаар Монголбанк, СЗХ маргааш мэдээлэл хийнэ " гэв.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)