Орхон аймгийн Эрдэнэт сумын Хялганат тосгоноос нийслэл рүү гараад 13 хоног сураггүй байгаа хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг өнөөдрөөс эрчимжүүлжээ.
Нийслэл, аймгийн Онцгой байдлын албад, Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан баг явсан замын маршрутыг гарган, нийслэл рүү орж ирсэн эсэхийг тодруулахаар хяналтын камeруудыг шүүж эхэлжээ. Энэ бүхний дараа эрлийн ажиллагааг хаанаас хэрхэн эхлүүлэхийг тогтоох ба өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайхаар төлөвлөсөн байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)