"Хөвсгөл аймагт коронавирусний сэжигтэй тохиолдол илэрч, хөл хорио тогтоосон талаар бид мэдээлсэн билээ. Тодотговол тус аймгийн 700 гаруй иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эрсдэлтэй тохиолдол гарсан байна. Тиймээс сорьцыг Улаанбаатар руу илгээж, баталгаажуулахаар болсон билээ. Тэгвэл ХӨСҮТ-д шинжлүүлсэн PCR шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарсан талаар Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
Аймгийн хэмжээнд тогтоосон хатуу хөл хориог сулруулсан ч аймаг болон Улаанбаатар хоорондын хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна. Гэхдээ Засгийн газраас гаргасан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг үргэлжилсэн дэглэм мөрдөгдөнө гэдгийг анхааруулсан юм. Хөвсгөл аймгийн онцгой комисс үүссэн нөхцөлтэй холбоотойгоор зах, худалдааны төв зэрэг газруудыг халдваргүйжүүлж, хяналт шалгалт хийсэн байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)