Цагдаагийн байгууллага нийслэлд буй орон гэргүй тэнэмэл 584 иргэнийг коронавирусний эсрэг шинжилгээнд хамруулжээ. Тэдний бүгдийнх нь хариу сөрөг гарсан байна.
Орон гэргүй иргэдийг ойролцоох халамжийн төвүүдэд хуваан байршуулсан ба халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж байгаа аж. Тиймээс өнөөдрийн байдлаар гадуур тэнэж яваа нэг ч хүн байхгүйг цагдаагийн байгууллагынхан хэлж байна.
Харин орон гэргүй иргэдийг халамжийн төвүүдэд байрлуулахад зардлын асуудал хүндрэл учруулж байгаа тул Хууль зүйн яамнаас холбогдох газруудад нь ханджээ.
Сэтгэгдэл (1)