ЭМЯ коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 4176 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирусний халдвар илэрлээ. Улаанбаатарт 3 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 63 тохиолдол боллоо. Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон хүмүүс байна.
Сэлэнгэ аймагт 4 тохиолдол нэмж бүртгэгдэж, нийт тохиолдол 148 боллоо. Дархан-Уул аймагт 2 тохиолдол бүртгэгдэж, нийт 22 тохиолдол болж байна. Харин Орхон аймагт 4 тохиолдол шинээр нэмэгдэж, 21 тохиолдол боллоо. Харин Говьсүмбэр, Дорноговь аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Халдвартай хэмээн бүртгэгдсэн хүмүүсээс 345 хүн эдгэрсэн бөгөөд эмчлэгдэж байгаа 360 хүн байна. Эдгээрээс хөнгөн 301, хүндэвтэр 55, хүнд 3, маш хүнд 1 хүн байна" гэлээ.
Б.Батчимэг