1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан билээ.
Анхдугаар Үндсэн хуулийг баталснаар нийгэм, эдийн засгийн олон ололтыг батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч хэмээн зарласан юм.
Түүнчлэн Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил эрх тэгш байхыг хуульчилсан Ази тивийн анхны орон болсон зэргээр өнөөгийн монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөны эхлэлийг тавьсан байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурийг чухам энэ цаг үеэс л тавьжээ.
Иймд 1924 оны арваннэгдүгээр сарын 26 он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй үйл явдал болон түүхэнд бичигдэн үлдсэн юм.