Улаанбаатар хотын голомтод нийт 63 тохиолдол бүртгэгдээд буй. Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатар хотын багц өвчлөлийн голомтыг дүүрэг, хороо, өвчлөлөөр нь ангилан мэдээлэв. Тодруулбал Баянгол дүүргийн 1, 3, 4, 6, 7, 9, 10, 18 дугаар хороонд нийт 16, Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хороонд нийт 17, Сүхбаатар дүүргийн 12, 13, 16, 18 дугаар хороонд нийт 11, Сонгинохайрхан дүүргийн 7,16,19 нийт 10, Хан-Уул дүүргийн 10, 16, 21 нийт 7, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 1, Багануур дүүргийн 4 дүгээр хороонд 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)