Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнгөрсөн есдүгээр сард манай улсад айлчилсан. Энэ үеэрээ коронавирусний халдвартай тэмцэхэд тусална гэдгээ мэдэгдсэн. Манай улсад коронавирусний халдвар дотоодод гарсантай холбогдуулан БНХАУ-ын Засгийн газраас манай оронд олгох тусламж дэмжлэгээ дотоодод халдвар тархсантай холбоотойгоор нэг дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн тухай бидэнд мэдэгдсэн.
Уг тусламжийн хүрээнд зайлшгүй шаардлагатай PCR-ийн дөрвөн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр болсон. Үүний дагуу бид тухайн тоног төхөөрөмжийг ойрын өдрүүдэд хүлээж авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа.
PCR шинжилгээний дөрвөн тоног төхөөрөмжийг манай улс хүлээж авснаар коронавирусийг илрүүлэх лабораторийн оношилгооны хүчин чадал улам нэмэгдэх юм. Бидэнд туслаж, дэмжлэг үзүүлж байдаг улс орнууддаа баярлаж талархаж буйгаа давхар илэрхийлье" гэлээ.
Б.Баатар