Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос мэдээлэлт хийлээ.
Аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал “Өрх бүрээс нэг иргэн шинжилгээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр төвийн 28 өрхөөс 13 мянган иргэн хамрагдсан. Өнөөдөр үлдэдэл өрхөөс шинжилгээ авснаас дуусна. Шинжилгээгээр иргэдийн дунд тархсан байна уу, хаагуур тархсан байна гэдгийг тандалтын байдлаар олж мэдэх юм.
2600 багцаас хоёр эерэг тохиолдол батлагдсан. Одоо хоёр иргэнтэй холбоотой ойрын хавьтлуудыг тодорхойлох, олох мэргэжлийн ажлууд эхэлж байна.
Хөл хориог сулруулсан ч иргэд зөвхөн шинжилгээ өгсөн гэдгээр аюул хол байгаа мэт ойлгож болохгүй.
Дараа дараагийн мэдээллээр Дархан-Уул аймгийн өвчлөл хаана тархсаныг олж мэднэ. Иймд нийгмийн харилцаанд орохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Онцын шаардлагагүй үед гадуур гарахгүй байх, хүн хоорондын зайгаа барих, биенийх рүүгээ орохгүй байх зэргийг сайтар хэрэгжүүлээрэй” гэв.
А.Сүх