ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусний халдвар 1.5 метрээс дотогш зайнд байсан хүнд халдвар авах тохиолдол их байна. Тодруулбал, эхний тохиолдлын хавьтал есөн байршилд 52 хүн өвчилсөн байна. Эдгээр нь гэр бүлийн гишүүд, төрсөн өдөр тэмдэглэсэн, караокед орсон, нэг орцныхон зэрэг хүмүүс байна.
Халдварын эхний нууц үе дууссан. Гэхдээ халдвар цааш үргэлжилж байгаа учраас нууц үе шинээр нэмэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Амьсгалын замын өвчлөл, вирусний халдвар хамгийн багадаа нэгээс хоёр сар үргэлжилнэ. Хамгийн гол нь улс орны хэмжээний цар тахал болгохгүй тулд бид ажиллаж байна.
Төмөр замын гурван байршилд 11 хүн өвчилсөн. Нэг хүн 7-23 хүнд халдвар тараах магадлалтай учир халдвар хамгааллын дэглэмээ л сайтар баримтлах нь чухал байна" гэдгийг онцоллоо.
Б.Бат