Дархан-Уул аймгийн Онцгой комиссын мэдээллийн үеэр Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр сэрэмжлүүлэг хүргэлээ.
Тэрбээр "Төр захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллагууд шаардлагатай бэлтгэлийг бүрэн хангасан. ХӨСҮТ-ээ эмч нарын баг ирсэн. Зохион байгуулалт бэлэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн 20 гаруй PCR шинжилгээний эхний үр дүн баталж байна.
Эхний хийсэн 2600 багцаас хоёр илэрсэн. Дараагийн 3381 багц дээр эргэлзээтэй 10 тохиолдол илэрсэн учраас дахин нягтлах гэж байна.
Маргааш орой 00.00 гэхэд 20 мянга гаруй сорьцын шинжилгээ дуусна. Энэ хүртэл иргэд аль болох гэрээсээ гарахгүй байж алба хаагчдын тавьсан шаардлагыг дагахыг хүсье" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)