Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар (2020.11.25) Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу буцаах иргэдийг 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн оруулж, гаргах шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл хөдөлгөөнд оролцох иргэдийг шинжилгээнд хамруулах бүртгэл эхэлжээ. Тодруулбал, орон нутгийн иргэдийг 119.mn сайтын мэдээллийн санд бүртгэн тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсны дараа буцаах юм. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд сахиж, бусад аймагт халдварын голомт үүсгэхгүй байх чиглэлээр бүх арга хэмжээг авна гэж албаныхан хэлж байна.
Ийнхүү шинжилгээний хариу сөрөг гарсан иргэд Автотээврийн үндэсний төвийн Eticket.transdep.mn сайтад онлайн тасалбар захиалж, зорчих боломж бүрдэх аж.