МҮХАҮТ-аас "Ковид-19 ба ААН-үүдийн нөхцөл байдал" судалгааг цагаа олж хийжээ. Танхимын судалгаагаар цар тахалтай холбоотой хатуу хөл хорионы улмаас аж ахуйн нэгж, байгууллагуудын 25 хувь нь ажилчдаа чөлөөлснөөс 7000 хүн ажилгүй болсон байна.
Мөн эдгээр байгууллагын 54 хувь нь орлогогүй болсон бол хөл хориог 14 хоногоор дахин сунгалаа гэхэд 64 хувь нь орлогогүй болно гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжийн 72 хувь нь зээлтэй аж. 4
Тодруулбал, тэдний 31 хувь нь 101-500 сая төгрөгийн зээлтэй ба төлж чадахгүйд хүрвэл эргээд банкуудаа татаж унагах эрсдэл үүснэ. Мөн хувиараа бизнeс эрхлэгчдийн 72 хувийнх нь орлого бүрмөсөн зогссон гэж судалгаагаар гарчээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)