УОК хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Аймаг сум руу зорчих гэж байгаа иргэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, хайртай хүмүүс рүүгээ халдвар авчочихгүй байхын тулд анхаарч хамтарч ажиллая.
Өнөөдрийн байдлаар орон нутаг руу 85 мянган иргэн буцах хүсэлт гаргаад байна. Эдгээр хүн бүрийн үүрэг хариуцлага, хамтын ажил шүү.
Хот хооронд зорчих иргэдээс 20 цэгт шинжилгээ авна.
Шинжилгээг хэрхэн явуулах талаар удахгүй мэдээлнэ. Иргэд орон нутагтаа очоод 14 хоног гэртээ тусгаарлагдсаны дараа дахин шинжилгээ өгнө. Мөн эдгээр иргэд тусгаарлалтынхаа дэглэмийг сахих бөгөөд цагдаа, эрүүл мэнд, онцгойгийн байгууллага хяналт тавина” гэлээ.
А.Сүх