Нийслэлд болон хөдөө орон нутагт гацсан 100 мянга орчим иргэдийг хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар зорчуулна гэдгийг УОК-оос мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор орон нутагруу зорчих нийтийн тээврийн хуваарь гарсан байна. Тодруулбал Улаанбаатар хотоос орон нутагруу зорчих тээврийн үйлчилгээг зохион байгуулахдаа Драгон, Лавай, Тэнгэр гэсэн гурван зорчих тээврийн төвөөс дараах цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэхээр болсон байна.
Б.Бат
Сэтгэгдэл (2)