Дотоодод халдвар тархснаас хойш 119 мянган иргэн PCR шинжилгээ өгчээ. Мөн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн иргэдийн хариуг баталгаажуулах үүднээс РСR шинжилгээг хийсэн ба гаднаас зөөвөрлөж орж ирсэн болон дотоодын бүх тохиолдлыг энэ аргаар шинжилж, хариуг эцэслэн бататгажээ.
Мөн халдвар авч эмчлүүлж байгаа өвчтөнүүдийг энэ шинжилгээнд гурван удаа хамруулсан байна. Орон нутгийн иргэд аймаг, сум хооронд зорчихдоо түргэвчилсэн болон РСR аль нь байна түүгээрээ шинжилгээ хийлгэх юм байна.
У.Тэргэл