Орон нутаг руу гэртээ харихаар РСR шинжилгээ өгсөн иргэн олон. Харин тэднээс дахин шинжилгээ авах уу, өмнөх хариу хүчинтэй юу гэж иргэд олноор асууж байна. Энэ талаар ЭМЯ- ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Өмнө өгсөн шинжилгээний хариу 48 цагийн дотор хүчинтэй" гэв. Энэ байдлаас харвал дийлэнх иргэд шинжилгээг дахин өгч таарах нь. Мөн бага насны хүүхэд мэдээж асран хамгаалагчтайгаа явах ба шинжилгээ өгүүлсэн байх ёстой аж.
У.Тэргэл