Засгийн газар, УОК хот, орон нутаг руу зорчих иргэдийг PCR шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна. Угтаа бол нэг хүний шинжилгээний төлбөр 150 мянган төгрөг бөгөөд хот хооронд зорчих иргэддээ ийнхүү төлбөргүйгээр хийхээр болж, зардлыг ЭМЯ-ны болон улсын нөөцөөс гаргаж байгаа аж. Цаашлаад шинжилгээ авах эмч нарын нэг удаагийн хувцас, хэрэгсэл, ариутгалд гэхэд л 242 сая төгрөг зарцуулдаг байна.
У.Тэргэл