Цар тахлын нөхцөл байдлаар үүдэн ЭМЯ-аас гэртээ байж, гэр бүл, хайртай хүмүүсээ халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж бaйна.
- Гэр орондоо таатай уур амьсгал бүрдүүлж, чин сэтгэлийн яриа өрнүүлэх,
- Хүүхэддээ теле хичээл хийхэд нь туслахАрдын уран зохиол, үлгэр тууль хүүхэддээ уншиж өгөх, ярилцах,
- Гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх (хоол, гар урлал, зураг зурах),
- Хүүхдийг цагийн зөв менежмент, төлөвлөлтөд сургах,
- Оньсого таавар тааж, уламжлалт тоглоом тоглох,
- Шинэ дуу, бүжиг, хөгжим тоглож сурах,
- Ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх,
- Найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг, дуу зэргээр уралдах,
- Иог, бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх,
- Гадаад хэлний болон бусад сургалтад онлайнаар хамрагдах,
- Өдрийн тэмдэглэл хөтлөх,
- Ардын уламжлалт тоглоом наадгай тоглох, сурах,
- Гэр бүлийн хүрээнд уралдаан тэмцээн зохиох,
- Ургийн бичиг хөтлөх,
- Гэр орноо цэвэрлэж, тавилгаа байршлыг өөрчлөх,
- Өөртөө шинэ дүр төрх бүрдүүлэх,
- Жингийн илүүдлээс сэргийлэх,
- Архи, тамхинаас татгалзах.