Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт халдвар илэрсэн гэх мэдээлэл гараад буй. Тодруулбал, өнгөрөгч арваннэгдүгээр сарын 26-нд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан нэг иргэнээс халдвар илэрч, 27-ны өдөр ХӨСҮТ-д хүргэсэн гэх мэдээллийн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулт өглөө.
Тэрбээр “Энэ сарын 26-нд Баянзүрх дүүргийн хүлээн авах дээр амьсгалын замын шинж тэмдэгтэй хүн очсон. Дүүрэг бүрийн эмнэлэг бүр хажуудаа тусгаарлах байртай.
Тест тавиад эерэг гарсан учраас тусгаарлан ажиглах байрандаа тусгаарласан.
Үргэлжлүүлэн PCR баталгаажих шинжилгээгээр шинжилж ХӨСҮТ рүү зөөвөрлөж авчирсан. Энэ хүнийг тусгаарлахад эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн хоёр, гурван хүнийг тусгаарлан, шинжилгээ авч байна" гэлээ.
Б.Лхам