“Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор өглөөний 06.00 цагаас хойш 20 тээврийн хэрэгслээр 40 гаруй иргэн нэвтэрчээ. Үүнээс ес нь ачаа тээврийн хэрэгсэл байжээ.
Түүнчлэн коронавируст халдварын шинжилгээний хариу гараагүй иргэд хотоос гарах гэж оролдож буй талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Өглөөний 06.00 цагаас хойш шинжилгээний хариугаа авсан иргэд орон нутаг руу зорчиж байна. Шинжилгээний хариу нь гараагүй ч нийслэлээс гарах гэж оролдох хүмүүс байна. Тэдгээр иргэнийг буцааж байна. Шинжилгээний хариу гараагүй зорчигч, жолоочтой тээврийн хэрэгслийг гаргахгүй” гэв.