Улаанбаатар болон хөдөө орон нутгийн иргэдийн хөдөлгөөн өнөөдөр эхэлсэн. 12 цагийн байдлаар долоо чиглэлд 18 тээврийн хэрэгслээр 566 зорчигч Улаанбаатараас орон нутаг, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчиж байна гэдгийг автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
Харин хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа аж.
Нийтийн тээврээр зорчих хүсэлтэй иргэдийн тоо одоогийн байдлаар 14 аймагт 130 автобусаар 5200 иргэн байна.
Б.Баатар