Засгийн газраас нийслэлийн утааг 50 хувиар бууруулсан. Харин энэ жилийн хувьд 70 хувиар бууруулах зорилт тавиад байсан юм. Гэтэл сүүлийн хэд хоногт хоолой хорсгон, оройдоо утаан хөшиг татаж, утаа үнэртээд эхэллээ. Сайжруулсан түлш худалдаалах цэгүүд хэвийн ажиллаж байгаа ч худалдан авалт эрс буурсан талаар худалдаачид хэлж байгаа.
Мөн дагаад модны үнэ хоёр дахин өсч нэг жижиг шуудай нь 10 мянган төгрөг болжээ.
Модгүйгээр сайжруулсан түлш асахгүй тул худалдан авахаас аргагүй. Яг үнэндээ иргэдийн худалдан авах чадвар эрс буурч, дулаан байхын тулд гарт тааралдсанаа түлээд эхэлсэн бололтой.
Ялангуяа нүүрс түлж эхэлсэн нь эрс мэдрэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд л МХЕГ-ынхан хяналт шалгалт хийж явахдаа нүүрсийг шуудай шуудайгаар нь хураасан хятад, монгол иргэдийг илрүүлж байсан. Энэ мэтчилэн хураасан нүүрсээ гал алдахгүйн тулд түлж буй иргэн хэчнээн болохыг хэн ч хэлж мэдэхгүй юм. Бид цар тахал, коронавирус гэсээр утааны асуудлаа, гэр хорооллын айл өрх хоолгүй, хүнсгүй байна гэсээр түлшний асуудлыг нь орхигдуулсан бололтой.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)