Хатуу хөл хорио тогтоосноос хойш нэр бүхий байгууллагуудын ажилчдыг нийтийн тээвэр болон хувийн автомашинаараа тодорхой цагт зорчихыг зөвшөөрсөн. Гэвч жолооч нар төв замаар зорчуулахгүй, тойруугаар явуулж байгаад бухимдаж, шулуун замаар явахаар коронавирус тусчих юм уу гэж даажигнаж байгаа.
Харин тогтоосон хөл хориотой холбоотойгоор буцаж эргэх хөдөлгөөнийг хориглосон байна.
Мөн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, иргэдийг шалгаж нэвтрүүлэхэд хөдөлгөөнийг хязгаарласнаар илүү дөхөм болох аж. Ялангуяа Энхтайваны гүүрийн буцаж эргэх хөдөлгөөн, зарим уулзвар, орц гарцыг хааснаар хатуу хөл хориог хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй байгаа аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)