Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас сайжруулсан түлшний үнийг 50 хувиар бууруулах шийдвэр гаргалаа.
Уг шийдвэрийг арванхоёрдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд хэрэгжүүлэх юм байна.
Хэдийгээр сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, худалдаа хэвийн байгаа ч хатуу хөл хорионы үед иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан, мөн ажилгүй, орлогогүй олон иргэн байгаагаас худалдан авах чадвар эрс буурсан тул Засгийн газраас энэхүү шийдвэрийг гаргажээ.