Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өглөөний 11 цагийн мэдээллээс хойш ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын явуулын лабораторид нийт 12015 хүнд PCR шинжилгээ хийсэн. Хавьтал болсон 259 хүнд шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал Улаанбаатарт 6 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан. Улаанбаатарын голомтын нийт халдвар 90 тохиолдол болж байна.
Сэлэнгэ аймагт 3 тохиолдол бүртгэгдэж, 183 тохиолдол боллоо. Орхон аймагт 2 шинэ тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингээд дотоодын халдвар 369 боллоо. Харин Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 812 болж, эдгэрсэн хүн 358 боллоо. Халдвартай 445 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 хүн байна. Харин Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Архангайд сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй" гэв.
Б.Баатар