Аймгуудад өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч эхэлжээ. Тухайлбал, аймгуудын Засаг дарга нартай өчигдөр цахим уулзалт хийн, харилцан санал солилцсон байна. Засгийн газраас давагдашгүй хүчин зүйлийн улмаас эрсдэл үүсч болзошгүй арван аймагт 2.1 тэрбумын өвс, тэжээл өгсөн байна.Зарим аймаг өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа бол зарим нь хэдийнэ аваад нөөцөө бүрдүүлсэн аж.
Өнөөдрийн байдлаар, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь аймгууд барьц алдах төлөвтэй байгаа аж. Өнгөрсөн есдүгээр сард эрсдэлийн үнэлгээг гаргасан ба Баянхонгор аймаг маш өндөр эрсдэлтэй аймагт тооцогджээ. Тиймээс ойрын үед нөөцөөс өвс гаргаж өгөхөөр болж, цаашид аймгуудын Засаг дарга нартай онлайнаар байнга холбогдож, нөхцөл байдлыг цаг тухайд нь авч байхаар болсон байна.
У.Тэргэл