Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт гацсан иргэдийн нутаг буцаах ажил эдгээр өдрүүдэд хийгдэж байгаа билээ. Харин эдгээр иргэдийг заавал PCR шинжилгээ өгсөн байх гэсэн шаардлага тавьж байгаа.
Тэгвэл эрүүл, халдваргүй бүсээс хөдөлгөөнд оролцож байгаа иргэд заавал шинжилгээнд хамрагдсан байх шаардлагагүй аж. Зөвхөн хаанаас, хаа хүрэх зэрэг асуумжаа тодорхой бөглөөд хяналтын постоор нэвтрэх боломжтой гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.
Мөн тэрбээр "Хөдөлгөөнд оролцсон иргэдийг гэр барьж тусгаарлана гэх мэдээлэл гарч байна. Энэ бол боломжгүй. Хүн бүр үүргээ хүлээж, өөр өөрийн гэртээ тусгаарлагдана. Үүнд аймаг сумын онцгой комисс хяналт тавих юм" гэлээ.
Б.Батчимэг