Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Үүний нэг нь сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулах юм.
Өмнө нь зорилтот бүлгийн 10 мянган өрхөд сайжруулсан түлш тараасан. Тэгвэл өнөөдөр сайжруулсан түлшийг тал үнээр борлуулах шийдвэр гаргалаа. Ингэснээр 2021 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл 150 мянган төгрөгийн үнэтэй нэг тонн шахмал түлшний үнийг 75 ямнган төгрөгөөр борлуулах, нэг уут шахмал түлшний үнийг тал хувиар хэрэглэгчдэд нийлүүлэхээр болж байна.
А.Сүх