Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
5, 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 24-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.