ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.
Тодруулбал, яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1662 дуудлага ирснээс 631 нь яаралтай тусламж, 978 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.
ЭХЭМҮТ-д 42 хүүхэд шинээр мэндэлжээ. Яаралтай 52 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 167 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлсэн байна.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!