ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр ХӨСҮТ-ийн 11 эмч сувилагчаас 7 нь эдгэрсэн хэмээн мэдээлсэн. Тэгвэл энэ талаар ташаа мэдээлэл өгсөн учир залруулга хийж, хүлцэл өчлөө.
Тэрбээр "Өчигдрийн мэдээллийн үеэр ташаа мэдээлэл хэлсэндээ хүлцэл өчье. Коронавирусний халдвар авсан ХӨСҮТ-ийн 11 эмч, сувилагч 14 хоног эмчилгээ, үйлчилгээгээ явуулаад тусгаарлагдаж ажиглалт тандалтын 14 хоногт шилждэг. Энэ тоотой андуурагдаж халдвар аваад эмчлэгдэж байгаа 11 хүнийг эдгэрсэн гэж ташаа хэлсэн байна. ХӨСҮТ-ийн 11 эмч, ажилчин эмчлэгдэж байгаа бөгөөд бүгдийнх нь биеийн байдал сайжирч байна" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)