Нээлттэй мэдээллийн цаг (ODIN) олон улсын ашгийн бус байгууллагаас үндэсний статистикийн байгууллагуудын мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдалд хийсэн 2020/21 оны үнэлгээг танилцуулж байна.
Тус үнэлгээгээр Монгол Улс статистикийн мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаараа 78 оноо авч, дэлхийд ес, Зүүн Азид нэгдүгээр байр эзэлсэн байна. Энэ нь өмнөх амжилтаа хоёр байраар ахиулж, Зүүн Азийн бүсэд нэгдүгээрт орсон амжилтаа бататгасан явдал байлаа.
Нээлттэй мэдээллийн цаг (ODIN) олон улсын ашгийн бус байгууллагаас дэлхийн 187 улсыг албан ёсны статистикийн 22 ангиллаар эрэмбэлжээ.
Сэтгэгдэл (2)