Улаанбаатар хотын иргэдийн дунд тандалтын зорилгоор коронавирусний шинжилгээ авахаар болжээ. Ингэхдээ нэг өрхөөс нэг хүн шинжилгээнд хамруулах аж. Энэ талаар талаар Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар "Нийслэлийн хэмжээнд коронавирусний халдварын тохиолдлыг илрүүлэх чиглэлээр тандалтын судалгааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэгт 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар дүүргүүдийн Онцгой комисс болон Шуурхай штабуудад үүрэг чиглэл өгсөн. Арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийнэ" гэлээ.
Б.Бат
Сэтгэгдэл (2)