Маргаашаас буюу арванхоёрдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээ хийхээр болсон билээ.
Уг тандалтын шинжилгээнд 70 мянган хүнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд шинжилгээг 30 цэгт авахаар болсон байна. Тодруулбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 4, Чингэлтэй дүүрэгт 2, Багануур дүүрэгт 2, Налайх дүүрэгт 2, Багахангай дүүрэгт 1 цэг байх аж. Тандалтын энэхүү шинжилгээнд халдварын тохиолдол илэрсэн дүүрэг, хорооны иргэдийг түлхүү идэвхтэй хамрагдахыг албанхан хэлж, уриалж байгаа юм.
Б.Баатар