Арваннэгдүгээр сарын 29,30, арванхоёрдугаар сарын 1-ны өдрүүдэд PCR шинжилгээ өгсөн иргэдийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор ямар нэгэн хүндрэлгүйгээр нэвтрүүлэхээр болж, Нийслэлийн Онцгой байдлын комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Д.Оюунбат болон ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалын гарын үсэгтэй албан бичгээр баталгаажуулжээ.
Үүнд, программ гацсантай холбоотойгоор олон асуудал үүсч байгаа тул автомашинуудыг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор шууд нэвтрүүлж, ачааллыг бууруулах шаардлага үүссэн тул хамтран ажиллана уу гэжээ. Тиймээс сүүлийн гурван өдөр PCR шинжилгээ өгсөн иргэдээс шинжилгээний хариу шаардахгүйгээр хотоос гаргаж эхэлжээ. Ингэхдээ иргэдийн шинжилгээний хариу товчоодын хяналтын багт очсон байгаа тул иргэний үнэмлэхтэй нь тулгах юм байна.
У.Тэргэл