Улаанбаатар болон орон нутагт гацсан иргэдийг коронавирусний шиинжилгээнд хамруулснаар зорчигч тээврийн автобус болон хувийн автомашин, онгоцоор орон нутагт нь хүргэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. Сүүлийн гурван өдөр буюу арваннэгдүгээр сарын 29, 30, арванхоёрдугаар сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэд ерөнхийдөө нутаг буцаж дуусчээ. Түүнчлэн орон нутаг руугаа онгоцоор явах хүсэлтэй иргэдийг шинжилгээнд хамруулан нислэг үйлдэж эхэлжээ.
Эхний нислэгийг "Аэро Монголиа", "Хүннү Эйр" компаниуд Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймаг руу үйлдсэн байна.
У.Гэрэл