Өчигдөр орой автобуснэг баазын жолоочоос коронавирусний халдвар илэрсэн талаарх мэдээлэл олон нийтийн цочирдуулж, халдвар дахин тархсан байх гэсэн айдаст автуулаад байсан билээ.
Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдвар авсан иргэд хавьтал болсон хүмүүсээ санахгүй байх тохиолдол их байна. Автобус баазын жолоочоос коронавирус илэрсэн. Энэ хүнийг бид хавьтлаар тогтоон арваннэгдүгээр сарын 30-наас эхлэн хоёрдогч хавьтлаар тусгаарлаад байсан. Мөн ойрын хувьтал болон хоёрдогч хавьтлуудаас шинжилгээ авч байна. Тус бааз 500 гаруй ажилтантай. Үүнээс ойрын хавьтал болсон 17 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Мөн хамт ажилладаг хүмүүс болох 400 гаруй хүнд шинжилгээ хийсэн. Тиймээс иргэд энд тэнд халдвар гарлаа гэж айж сандрахгүй байх хэрэгтэй. Халдвар авсан иргэд уулзаж, учирсан хүнээ санахгүй байхаас шалтгаалж, хавьтлын тохиолдол хожуу илрэх тохиолдол байх магадлалтай учир хүн бүр гэр гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь чухал юм" гэв.
Б.Батчимэг