Коронавирусний халдвар авсан иргэний хоёр хүүхдийг гэрт оруулахгүй байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ "Баянзүрх дүүрэгт коронавирусээр өвчилсөн эмэгтэй хоёр хүүхдийг гэрт нь оруулахгүй байна гэх мэдээлэл ирсэн. Тиймээс мэргэжлийн баг гарч ажиллахад оршин суугчид болон СӨХ-ныхон нь тусгаарлах байрнаас гарсан хоёр хүүхдийг гэрт нь оруулахгүй гэсэн асуудал гарсан байсан. Тиймээс түр хамгаалах байран дээрээ авсан. Цар тахалтай тэмцэх тухай хуульд халдварт өвчин туссан иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх тухай заасан байдаг.
Хөл хориотой холбоотойгоор хүүхэд хамгааллын асуудал хөндөгдөж байна. Сэлэнгэ аймагт гэхэд 148 хүүхэд хараа хяналтгүй болсон. Тэдгээр хүүхдүүдийг түр хамгаалах асуудлыг шийдэж байна. Хүүхэд хамгааллын тусламжийн утас болох 108 дугаарын утас 24 цагийн турш ажиллаж байгаа" гэв.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (2)