Батлагдсан тохиолдлын ойр хавьтал гэж онош батлагдахаас өмнө 24-48 цагийн дотор хамт байсан хүмүүс, батлагдсанаас хойш 14 хоногийн дотор хамт байсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үздэг. Харин автобус баазын жолоочийн ойрын хавьтлыг 3-5 хоног, холын хавьтлыг 7 хоногоор авч үзэж эрсдэлээс сэргийлж байна. Харин батлагдсан тохиолдлын хавьтлаас бус ард иргэдийн дундаас халдвар илэрвэл түүнийг шинэ голомт гэж үздэг байна. Одоогоор бид халдварын голомтоо алдсан зүйл байхгүй. Батлагдсан тохиолдлууд бүгд голомтоос үүдэлтэй хавьтлууд байгаа. Ард нийтийн дунд тархаахгүй байхын тулд хичээж ажиллаж байна гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа дарга онцоллоо.
Б.Баатар
Сэтгэгдэл (1)