"Автобус 1" ОНӨААТҮГ-ын жолоочоос коронавирусний сэжиг илэрч, PCR шинжилгээгээр баталгаажуулахад халдвар авсныг нь нотолсон юм.
Тиймээс автобус баазад хөл хорио тогтоон, ажилчдыг шинжилгээнд хамруулах шуурхай арга хэмжээг өнөөдөр өглөөнөөс авч эхлээд байна.
Эхний байдлаар жолоочийн ойрын хавьтлын 17, дам хавьтлын 500 хүнээс шинжилгээ авахад жолоочоос гадна хангамжийн менежерээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрчээ. Тиймээс PCR шинжилгээгээр баталгаажуулах юм байна.
Мөн зорчигч тээврийн нэгтгэлийн чиглэлүүд өнөөдөр гарахгүйгээс иргэдэд ихээхэн хүндрэл учруулаад байгаа аж.
У.Тэргэл