Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Танддалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 3-нд нийт 20240 хүнд хийсэн. 800 гаруй нь хавьтлын шинжилгээ юм.
Үүнээс 11 тохиолдол илэрлээ.
Тодруулбал, нийслэлд гурван тохиолдол илэрсэн. Нэг нь автобус баазын ойрын тохиолдол байна. Ингээд нийслэлд бүртгэгдсэн нийт тохиолдол 99 боллоо. Мөн Сэлэнгэ аймагт дөрөв, Замын-Үүд суманд дөрвөн тохиолдол илэрлээ. Эдгээр нь ойрын хавьтлуудаас илэрсэн.
Улсын хэмжээнд нийт кластер халдвар 397 боллоо. Нийт батлагдсан тохиолдол 842 байгаагаас 368 нь эдгэрээд байна" гэлээ.
Б.Бат