Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагийн байдлаар шинээр 11 тохиолдол илэрчээ. Үүнээс гурав нь нийслэлд, дөрөв нь Сэлэнгэд, үлдсэн нь Замын-Үүд суманд бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагийн байдлаар гурван хүн эдгэрчээ. Улсын хэмжээнд байгаа 1000 гаруй ойрын хавьтлаас 500 гаруй нь тусгаарлан ажиглах хугацаа дууссан учраас гэрийн ажиглалтад шилжүүлсэн байна.
Б.Бат